Бид өөрсдийгөө “Ньюком-чууд” хэмээн нэрлэдэг. Үе үеийн Ньюком-чууд олон амжилттай төсөл, бизнесүүдийг үүсгэн байгуулж, тэдгээрийг удирдан хөгжүүлж, тухайн бизнесийн салбарт цаашлаад Монгол улсын хөгжилд эерэг, бодит үр нөлөө авчирч байсан түүхтэй.
Бид өөрсдийн хөрөнгө оруулалтаараа дамжуулан нийгэмд хэрэгтэй, эерэг өөрчлөлтийг бий болгохыг үргэлж эрэлхийлдэг бөгөөд тийм ч утгаараа үүгээрээ бахархдаг. Биднийг амжилтад хүргэсэн гол хүчин зүйлс, зарчим нь аливаа ажлыг өндөр чанартай, мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх мөн аливаа салбарт шинэчлэл, хөгжлийг манлайлан хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байдаг. Бид ажилтнууддаа өөрсдийн авьяас чадвар, оюун ухаанаа сорин дайчлах боломжтой ажлын орчинг бүрдүүлэхийг зорьж байна.
Танд доорх давуу талуудыг санал болгож байна
Бидэнтэй нэгдэж өөрийгөө сориж хөгжүүлмээр байвал доорх ажлын байрнуудтай танилцаарай.
Анкет хүлээн авах хугацаа 2024,05,01
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Нар, салхины эрчим хүчний нөөцийн нарийвчилсан судалгаа хийх;
Хэмжилтийн станцуудын засвар үйлчилгээ, угсралт, буулгалт, шилжүүлэлтийн төлөвлөгөө гаргах;
Хэмжилтийн мэдээллийн дэлгэрэнгүй болон товч тайлан боловсруулан бэлтгэх;
Хэмжилтийн дата хадгалах болон хамгаалах;
Хэмжилтийн шинэ аргачлал, технологийг нэвтрүүлэх судалгаа хийх.
Анкет хүлээн авах хугацаа 2024,09,15
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Санхүүгийн тайлан, тайланг үнэн зөв, цаг тухайд нь гаргах.
Ерөнхий дэвтрийн дансыг удирдах, нэгтгэх.
Дансны өглөг, авлага зэрэг санхүүгийн гүйлгээг бүртгэх, ангилах, хянах.
Төсөв боловсруулах, санхүүгийн таамаглал гаргахад туслах.
Нягтлан бодох бүртгэлийн дүрэм, стандартыг чанд мөрдөж ажиллах.
Дотоод болон гадаад аудитыг дэмжих, санхүүгийн нарийвчилсан дүн шинжилгээ хийх.
Үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд үйл явцын сайжруулалтыг тодорхойлж хэрэгжүүлэх.
Таны сонирхсон ажлын байр дээрх жагсаалтад байхгүй бол доор дарж хүний нөөцөд бүртгүүлнэ үү.