БИДНИЙ ТУХАЙ
16396
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-16396,bridge-core-3.1.6,qi-blocks-1.3.4,qodef-gutenberg--no-touch,qodef-qi--no-touch,qi-addons-for-elementor-1.8.1,qode-page-transition-enabled,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1300,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-30.4,qode-theme-bridge,qode_header_in_grid,qode-wpml-enabled,wpb-js-composer js-comp-ver-8.0.1,vc_responsive,elementor-default,elementor-kit-7
 

БИДНИЙ ТУХАЙ

БИД ХЭН БЭ?

 

Ньюком нь Монголын харилцаа холбоо, иргэний нисэх, эрчим хүч зэрэг томоохон салбаруудад шинэчлэл, хөгжлийг манлайлан хэрэгжүүлэгч 31 жилийн түүхтэй, Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани юм.

Бид технологид суурилсан, урт хугацааны хөрөнгө оруулагч бөгөөд тогтвортой, бодит үр нөлөө авчрах төсөл, хөрөнгө оруулалтын боломжууд дээр төвлөрөн ажилладаг. Бидний хөрөнгө оруулсан компаниуд өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг салбар тус бүрийг илүү тогтвортой ирээдүй рүү чиглүүлж, нийгэм болон байгальд сайн үр нөлөө авчрахыг эрмэлздэг.

 

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

 

Бид олон улсын менежментийн болон компанийн засаглалын арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжлүүлж, хөрөнгө оруулалт татахуйц бизнесийн загвар, орчин нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулсан компаниудаа идэвхитэй удирдан ажиллаж тэдний өгөөжийг нэмэгдүүлэх дээр анхааран мэргэшин ажиллаж байна.

Менежментийн болон салбарын чиглэлээр мэргэшсэн манай баг хамт олон төсөл боловсруулах, төслийн менежмент, санхүүжилт, үйл ажиллагааны менежментийн стратегийг хэрэгжүүлж, охин компаниуд болон шинээр хөгжүүлж буй төслүүдийн үнэ цэнийг бий болгох, нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж үүгээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг салбар тус бүрийн тулгамдаж буй асуудлууд дээр бодит, тогтвортой шийдэл авчрахыг эрмэлзэн ажилладаг.

1

 

Бид технологид суурилсан инноваци,
шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлж,
бизнесийн тогтвортой загвар болгон
хөгжүүлдэг. Мобиком Корпорац –
Монголын анхны үүрэн холбооны
оператор компани​“Салхит” салхин
цахилгаан станц – Монголын анхны
салхин цахилгаан станц

 

2

 

Бид хууль эрх зүйн нөхцөл байдал,

хөрөнгө оруулалтын орчинг сайтар судалж,

хөрөнгө оруулалтын хугацаанд гэрээ

хэлэлцээр, эрх зүйн орчинг тогтвортой

байхад анхааран ажилладаг.

3

 

Бид охин компаниудыг мэргэжлийн
төвшинд удирдан чиглүүлдэг бөгөөд
хөрөнгийн үнэ цэнэ бий болгох, үйл
ажиллагааны тогтвортой байдлыг хангах
замаар хөрөнгө оруулалтын өгөөжийг
сайжруулахад онцгой анхаардаг

 

4

 

Бид салбарын мэдлэг чадвараа байнга
хөгжүүлэн сайжруулж, бизнес болон
нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх
бизнесийн загвар, төслүүдийг хөгжүүлдэг.

Бид Хэрхэн Хөрөнгө Оруулалт Хийдэг Вэ?

 

Бид стратегийн зорилтот салбаруудад хөрөнгө оруулахдаа тухайн салбарт хамтран ажиллахад зохих туршлагатай хамгийн шилдэг түншүүдтэй хамтран,

өөрсдийн дотоод мэдлэг, чадвартай хослуулан шинэ бизнесийн боломж бий болгон ажилладаг.

 

Зорилтот талбарууд

Эрчим хүч

Инженерчлэл ба Барилга байгууламж угсралт

Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Үл хөдлөх хөрөнгө

Нийтийн тээвэр

Монгол улсын эрчим хүчний салбарыг тогтвортой, найдвартай, ногоон ирээдүй рүү чиглүүлнэ

Дунд болон том хэмжээний дэд бүтцийн төслүүдэд EPC, EPCM, E&C үйлчилгээнүүд үзүүлэх хүчин чадал

Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлнэ

Дэлхийн жишиг стандартад нийцэхүйц үл хөдлөх хөрөнгийн менежментийн шийдэл, үйлчилгээ хэрэгжүүлнэ

Иргэдэд зориулсан байгаль орчин, нийгэмд ээлтэй, тогтвортой, тээврийн шийдлийг санал болгоно

Дэлгэрэнгүй түүх

1993-2000
  • 1993, 5 сар

    Ньюком ХХК нь харилцаа холбооны зөвлөх үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдав. Монгол улсын харилцаа холбооны салбарт шинэчлэл, технологийн дэвшлийг танилцуулах, нийгэм эдийн засагт үр нөлөөтэй төслүүдийг эхлүүлэв.

  • 1995, 9 сар

    Ньюком нь Motorola (АНУ) богино долгионы болон хэт богино долгионы радио системийн албан ёсны дистрибьютер болов

  • 1995, 5 сар

    Ньюком ХХК нь Японы корпорацуудтай хамтран Монголын анхны үүрэн телефоны оператор Мобиком корпорацыг байгуулав

  • 2000, 6 сар

    Харилцаа холбооны шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Ньютел ХХК-ийг байгуулав

2001-2010
  • 2004, 5 сар

    Хувь хүн болон байгууллагын бүх төрлийн үл хөдлөх хөрөнгийг хамгаалах мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх Ньюсек ХХК (одоо Цэгц ХХК нэртэй болсон)-г байгуулав

  • 2004, 10 сар

    Салхины нөөцийг судалж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, Салхит салхин парк төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Клин Энержи ХХК-ийг байгуулав.

  • 2004, 12 сар

    Ньюком, Мобиком нар хамтран ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, моргежийн зээл олгох зорилгоор банк бус санхүүгийн байгууллага Ньюфунд ББСБ-г байгуулав.

  • 2005, 3 сар

    Өндөр чанартай, мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ньюком проперти ХХК байгуулагдав

  • 2005, 4 сар

    Tedy төв нь GSM системийн хэрэглэгчдэд өдөрт 10,000 хүртэлх үйлчлүүлэгч үйлчлэх хүчин чадалтай нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхээр нээгдэв

  • 2005, 11 сар

    Мэдээллийн технологи, системийн интеграцийн шийдлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ньюком Системс ХХК-ийг байгуулав

  • 2006, 1 сар

    Изинис Эйрвэйз ХХК нь аюулгүй, найдвартай, тохилог үйлчилгээгээр дотоодын нислэгийн салбарыг шинэчлэх зорилгоор байгуулагдав

  • 2006, 12 сар

    Изинис Эйрвэйз компани анхны хуваарьт нислэгээ амжилттай хийж гүйцэтгэв

  • 2010, 1 сар

    Ньюком Групп ба АНУ-ын Женерал Электрик (GE) компаниуд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг зурав

2010-Өнөөдрийг хүртэл
  • 2011, 5 сар

    Изинис Эйрвэйз болон Японы Оул Ниппон Эйрвэйз (ANA) компаниуд Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав

  • 2011, 8 сар

    Ньюком Майнинг Сервисис ХХК (НМС ХХК) нь уул уурхайн үйл ажиллагаанд хүнд тоног төхөөрөмж түрээслэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдав

  • 2012, 3 сар

    Ньюком Групп, Японы ЭсБи ЭсБи Корпорацийн хамтарсан компани болох Клин Энержи Ази ХХК байгуулагдав

  • 2012, 3 сар

    Ньюком групп, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Голландын хөгжлийн банк (FMO) нар Салхитын салхин цахилгаан станцын төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав

  • 2013, 6 сар

    “Салхит 50МВт“ салхин цахилгаан станцын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, энэ өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэв.

  • 2013, 10 сар

    50МВт хүчин чадалтай Салхитын салхин цахилгаан станцын төсөл нь Project Finance Awards-аас Ази, Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний 2012 оны шилдэг хэлэлцээрээр шалгарав

  • 2015, 5 сар

    Мобиком Корпорац 4G LTE технологийг нэвтрүүллээ.

  • 2016, 1 сар

    Монгол Улсын “Топ 100 аж ахуй нэгж байгууллага”-аар шалгарсан.

  • 2016, 1 сар

    Мобиком корпораци 4G LTE технологийг Монголд нэвтрүүлэв

  • 2016, 3 сар

    Ньюком ХХК нь Изинис Эйрвэйз ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаас бүрэн гарав

  • 2016, 9 сар

    Цэций салхин цахилгаан станцын төсөл нь санхүүгийн хаалтад хүрч, Жайка, ЕСБХБ-тай санхүүжилтийн гэрээг байгуулав

  • 2017, 5 сар

    Ньюком Солар Энержи ХХК нь 24МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг хөгжүүлэх, барих зорилгоор байгуулагдав

  • 2017, 10 сар

    50 МВт-ын хүчин чадалтай Цэций салхин цахилгаан станц үйл ажиллагаагаа эхлүүлэв

  • 2018, 8 сар

    НМС ХХК Монгол улсын гуравдах салхин парк Сайншанд Салхин Парк төслийн 25-н ширхэг салхин сэнсний суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж дуусгалаа

  • 2018, 8 сар

    Клин Энержи Ази ХХК-ийн “Цэций 50 МВт” Салхин цахилгаан станцын төсөл нь “Ази Номхон Далайн шилдэг салхин парк хэлэлцээр” шагналыг IJ Global Awards 2016-аас гардан авлаа.

  • 2019, 8 сар

    Тогтвортой, байгаль орчинд ээлтэй, шинэлэг технологийг нэвтрүүлэх зорилгоор Ньюком групп, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, АББ групптэй санамж бичиг зурав. Эрчим хүчний зохицуулах хороо нь анхны цахилгаан автомашинаа туршилтын зорилгоор хүлээн авав

Ньюком нь Монголын харилцаа холбоо, иргэний нисэх, эрчим хүч зэрэг томоохон салбаруудад шинэчлэл, хөгжлийг манлайлан хэрэгжүүлэгч 27 жилийн түүхтэй, Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани юм.

 

 

Бид нийгэм болоод хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт авчрахын төлөө үйл ажиллагаа явуулж, үүнийхээ үр дүнд хамгийн шилдэг, тогтвортой бизнесийн үнэ цэнийг бий болгох эрхэм зорилготой.

Бид эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ хамгийн шилдэг хамт олныг бүрдүүлж, эх орондоо буй шавхагдашгүй нөөц, боломжуудад тулгуурлан дэлхийн түвшний бизнесийг бий болгон хөгжүүлнэ.

Ньюкомын Sumitomo, KDDI, EBRD, GE, FMO, SoftBank Group, JICA, Engie зэрэг дэлхийн тэргүүлэгч компани, байгууллагуудтай тогтоосон урт хугацааны, харилцан ашигтай түншлэл нь бидний амжилтын чухал хүчин зүйл болсоор ирсэн билээ.

Бидний эрхэмлэх үнэт зарчмууд

 

Бид ҮНЭНЧ ЗӨВ байдлыг хамгаас илүү эрхэмлэж, бага ч гэлтгүй ямар ч ажлыг алтан дунджаар бус харин хамгийн ӨНДӨР ЧАНАРТАЙгаар хийж гүйцэтгэх зарчмыг баримталдаг.

Бид үр дүнтэй БАГИЙН АЖИЛЛАГАА нь хамгийн бүтээмжтэй, эрүүл байгууллагын орчинг бүрдүүлж, бизнесийн илүү сайн үр дүнд хүргэдэг гэдэгт итгэдэг тул хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл, хүндэтгэлтэй соёлыг эрхэмлэнэ.

Бид ямагт ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ байж, сурч хөгжин, чадвараа нэмэгдүүлэхийг чухалчилдаг бөгөөд шүүмжлэлгүй, зогсонги байдлыг тэвчдэггүй.

Бид урт хугацааны, сорилттой зорилтыг  урдаа тавьж, аливаа нэгэн салбарыг сууриар нь өөрчлөн хөгжүүлэх төслүүдийг ихэвчлэн хэрэгжүүлдэг тул энэ нь илүү ТУУШТАЙтэвчээртэй бас дасан зохицох чадвар өндөр байхыг байнга шаарддаг.

Инновацийг нэвтрүүлж, шинэ хязгаарыг үүсгэхийн тулд бид хамтын ТҮНШЛЭЛийг эрхэмлэж, үүгээр хүч нэмж, шинэ ур чадвар, нөөц боломж, технологийг нутагшуулдаг.

Бидэнд улс орны салбар салбарын бизнест тулгарч буй хүнд сорилтуудыг даван туулахад шаардлагатай зөв баг хамт олон, олон жилийн хуримтлуулсан туршлага, хамтын түншлэлүүд мөн чин хүсэл, зориг эрмэлзлэл байгаа бөгөөд байгальд ээлтэй, сайн сайхан ирээдүйн төлөө Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр болно гэдэгт итгэдэг.

pexels-photo-681335-xl.jpeg

Бид дотоодын зах зээл дэх аливаа төрлийн эрсдлийг удирдах чадвартай, туршлагажсан дотоодын хөрөнгө оруулагч юм.

  • Бид Монгол Улсын стратегийн нөлөө бүхий чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийсээр ирсэн туршлагатай дотоодын хөрөнгө оруулалтын компани юм.
  • Бид оруулсан хөрөнгө оруулалтууддаа үнэ цэнэ бий болгож, үр өгөөжийг нэмэгдүүлэн түүнийг бодитоор олгоход байнга анхаарч, энэ зарчмаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд нэгдмэл сонирхолтой хамтран ажилладаг.
UB-medium

Бид үйл ажиллагаа явуулж буй бизнесийн салбар дах өөрчлөлт, шинэчлэлийг удирдан чиглүүлж, олон улс болон дотоодын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломжуудыг нээж өгдөг.

  • Бид технологи инноваци дээр суурилсан бизнесийн загварыг бий болгож, аливаа салбарыг урт хугацааны, тогтвортой хөгжлийн замд чиглүүлэхийг эрхэмлэдэг.
  • Бид Монгол улсын анхны үүрэн холбооны оператор компани Мобиком Корпорацыг үүсгэн байгуулсан.
  • Бид Монгол улсад анх удаа олон улсын санхүүжилтийн жишигт нийцэхүйц Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд 50 МВт-ийн хүчин чадалтай Салхит салхин цахилгаан станцыг барьж байгуулсан.
tsetsii

Бид өөрсдийн мэдлэг чадвар, туршлагадаа тулгуурлан үр ашигтай төслүүдийг санаачилан боловсруулж, хөгжүүлэх чадвартай.

  • Бид дотоодын нөөц бололцоон дээр тулгуурлан шинэ төслүүдийг судалж, санаачилж, хөгжүүлж бэлтгэж байдаг
  • Бид гадаадын болон дотоодын мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татахад шаардлагатай судалгаа шинжилгээний ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэдэг.
Ger-medium

Төслийн хугацааны туршид бид урт хугацааны, найдвартай орон нутгийн түнш байж чаддаг

  • Бид менежментийн болон компанийн засаглалын шилдэг арга барилуудыг ашиглан өөрсдийн хөрөнгө оруулсан компаниудын үнэ цэнийг сайжруулахаар идэвхтэй ажилладаг.
  • Компанийн үйл ажиллагааны хүрээнд бид эрсдэлийн менежмент болон үйл ажиллагааны ашигт байдал дээр мөн анхааран ажилладаг. 
  • Бид аливаа бизнесийн тогтвортой, амжилттай байх суурь нь тэдний нийгэм болон байгальд үзүүлж буй эерэг үр нөлөө хэмээн үзэж, ижил үзэл баримтлалтай хөрөнгө оруулагчидтай хамтран ажилладаг.

 МЭНДЧИЛГЭЭ

 

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе 

 

Ньюком групп нь харилцаа холбоо, иргэний нисэх, эрчим хүч зэрэг стратегийн чухал салбаруудад шинэчлэл, хөгжлийг эх орондоо анхлан эхлүүлж, 31 жилийн түүхэндээ энэ салбарт шилдэг жишиг тогтоон үйл ажиллагаа явуулж ирсэн Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани юм.  

 Анх ердөө таван ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр  2100 гаруй ажилтан, есөн салбар компани, гурван хөрөнгө оруулалттай компанитайгаар монгол хүнээ хөгжүүлэх эрхэм зорилгоо баримталж, нийгэм болон хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт бий болгохын төлөө тогтвортой урагшилж байна.  

 Түүх сөхвөл, тэртээх 1996 онд Ньюком групп, Япон улсын Sumitomo болон KDDI корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалтаар Монголын анхны үүрэн телефон холбооны оператор компани болох Мобиком Корпораци үүсгэн байгуулагдсанаар монголчууд анх гар утастай танилцаж байв.    

 Харин “Салхит” салхин цахилгаан станцыг 2013 онд ашиглалтад оруулснаар  Монгол Улс сүүлийн 30 жилд анх удаа төвийн эрчим хүчний системд холбогдсон, сэргээгдэх эрчим хүчний томоохон эх үүсвэртэй болсон билээ.  “Салхит” салхин цахилгаан станцын төсөл нь тухайн үедээ Монгол дахь уул уурхайн бус хамгийн том хөрөнгө оруулалт болсон юм.   

 Бид ирэх жилүүдэд Монгол Улсаа эрчим хүчний хараат байдлаас гаргах, цаашлаад эрчим хүч экспортлогч орон болгох зорилго тавин ажиллаж байна. Эрчим хүчээ экспортлох нь Монгол Улсын эдийн засгийг “солонгоруулахад” зайлшгүй хийх ёстой алхмуудын нэг гэж харж байна. Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж, тогтвортой хөгжилд манлайлан ажиллана.  

   Ньюком группийн хөгжлийн үе шат бүрд хамт байсан  үе үеийн ажилтнууд, бидэнд итгэж, тууштай хамтран ажиллаж ирсэн хөрөнгө оруулагчид, түншүүддээ талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.  

 

Хүндэтгэсэн,     

 Б.БААТАРМӨНХ                                           

НЬЮКОМ ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 

Удирдлагын баг

Gankhuyag

Д. Ганхуяг

Odontuya

Д. Одонтуяа

Bold

Ц. Болд

Otgonpurev

М. Отгонпүрэв

Khishigt

Т. Хишигт