ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
16407
page-template,page-template-full_width,page-template-full_width-php,page,page-id-16407,bridge-core-3.1.6,qi-blocks-1.3,qodef-gutenberg--no-touch,qodef-qi--no-touch,qi-addons-for-elementor-1.7.6,qode-page-transition-enabled,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1300,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-30.4,qode-theme-bridge,qode_header_in_grid,qode-wpml-enabled,wpb-js-composer js-comp-ver-7.7.1,vc_responsive,elementor-default,elementor-kit-7
 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ЭРЧИМ ХҮЧ

 

Монгол орны говийн бүс дэх сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц нь азийн улс орнуудын эрчим хүчний зах зээлийг
өрсөлдөхүйц үнээр хангаж,  алс хэтдээ олон хүмүүсийн хувьд хамгийн цэвэр, тогтвортой эрчим хүчний эх булаг нь
болно гэдэгт бид итгэдэг.

Өнөөдрийн байдлаар Ньюком групп нь 100 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий хоёр салхин цахилгаан станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд ажиллуулахын сацуу нийт 1,0 ГВт хүртэлх хүчин чадал бүхий нар, салхи, байгалийн хийн эрчим хүч, эрчим хүчний зайн хураагуурын боломжит шийдэл, технологийг идэвхтэйгээр судлан хөгжүүлэх, шилдэг туршлагуудыг нутагшуулахын төлөө чармайн ажиллаж байна

Ньюком групп нь дотоодын нэгдсэн эрчим хүчний сүлжээ болон сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах, мөн ирээдүйд хөрш зэргэлдээ улс орнуудад эрчим хүч экспортлох зорилготой болно.

Бид эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа, шинжилгээ, эрчим хүчний нөөцийн тооцоолол, ТЭЗҮ, төсөл боловсруулах, төслийн санхүүжилт, эрчим хүчний барилга байгууламж барих, мөн ашиглалтын үеийн удирдлагаар хангах болон засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна.

Бидний цаашдын зорилго:

  • Эрчим хүчний салбарын өсөлт, тэр тусмаа байгаль орчинд ээлтэй бохирдол бага эрчим хүчний үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих
  • Монгол улсад дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтнүүдийг бэлдэх
  • Дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулааралтай тэмцэх
  • Орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах
Group_1285
CE
CEA
GGE

Инженерчлэл ба Барилга байгууламж угсралт

 

Бид Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшлийн тулгуур болсон дэд бүтцийн салбаруудын хөгжилд өөрийн хувь
нэмэрээ байнга оруулсаар ирсэн бөгөөд инженерчлэл, барилга угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэж байна.

Бид Монгол улсад баригдсан нийт гурван салхин цахилгаан станцын (нийт 360 сая орчим ам долларын хөрөнгө оруулалттай) барилга угсралтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн туршлагатай.

Том болон жижиг бүх төрлийн барилга угсралт, дэд бүтцийн төслүүдийн бүх үе шатуудад  захиалагчийн шаардлагыг бүрэн хангасан, аюулгүй, цогц, өрсөлдөхүйц инженерчлэлийн шийдлийг хүргэхээр зорин ажиллаж, захиалагчдадаа доорхи үйлчилгээнүүдийг үзүүлж байна:

  1. Төслийн менежмент
  2. Инженерчлэл болон барилга угсралт
  3. Тоног төхөөрөмжийн түрээс
03-Construtionn-and-engineering2-svg
NMS

Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

 

Бид Мобиком корпорацийг үүсгэн байгуулснаар Монгол улсад харилцаа холбооны шинэ эрин үеийг эхлүүлсэн

төдийгүй, Монголын компаниуд дэлхийн нэр хүндтэй томоохон хөрөнгө оруулагчдыг өөрийн улсын зах зээлд татан

оруулах, тэдэнтэй хамтран ажиллах өндөр чадвартай, бизнесийн тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддагийг харуулсан

алхам болсон юм.

Өнөөдөр Мобиком корпораци нь Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамгийн сүүлийн үеийн технологи (4G, iPhone-ийн албан ёсны борлуулалт), бүтээгдэхүүн (Hybrid line), үйлчилгээ (VOO OTT), контент (Монгол Контент) болон санхүүгийн инновацийг (Monpay) нэвтрүүлж бизнесийн багцаа шинэчилж, улам өргөжүүлэн тэлсээр байна. ​

05-it-svg
Mobicom

Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгийн менежмент

 

Бид үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, жилээс жилд өсөн нэмэгдүүлэхэд нь шаардлагатай олон улсын стандартад

нийцсэн, үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг.

Манай мэргэшсэн, туршлагатай баг:

  • Үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээ – Бид өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын томоохон оффис, үйлчилгээний газруудад үл хөдлөх хөрөнгийн менежмент, мэргэжлийн нэгдсэн цогц үйлчилгээг тогтвортой, найдвартай, мэргэжлийн төвшинд үзүүлж байна. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан, үл хөдлөх хөрөнгийн менежментийн бүхий л үйлчилгээг цогцоор нь хамруулсан орчин үеийн стандарт бүхий оффисын барилгыг санал болгодог.

  • Төслийн менежмент – Бид үйлчлүүлэгчийн хүсэлтэд нийцүүлэн төрөл бүрийн төслийн менежмент болон ажлын байрны шийдлүүдийг үзүүлэх чадвартай.

city-buildings-isometric-composition_1284-26159
NCP
Tsegts