25 Sep “ORP HR Conference 2024” арга хэмжээнд оролцлоо
ORP Mongolia Институтийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “ORP HR Conference-2024” арга хэмжээнд Ньюком группийн төлөөллүүд оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд томоохон байгууллага, компанийн удирдлагууд болон хүний нөөцийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд нэг дор цуглан хамтдаа суралцаж, мэдлэг туршлагаа солилцлоо.
Мөн тус арга хэмжээнд хүний нөөцийн салбарын чиг хандлага, олон улсын хүний нөөцийн удирдлагын тренд, компанийн цөм үнэт зүйлсийн мөн чанар, ач холбогдол, манлайлал, ур чадварын цогц ойлголт зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд шилдэг мэргэжилтнүүд, профессорууд илтгэл тавьж, мэдлэг, туршлагаа хуваалцсан юм.
Үүний хүрээнд Ньюком группийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одонтуяа “Бизнесийн үйл ажиллагаанд цөм үнэт зүйлсийг шингээх нь” сэдвээр илтгэл танилцуулж, мөн хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо.
Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдэд бодит туршлага, мэдлэг, мэдээллийг түгээж чадсан үнэ цэнтэй, үр өгөөжтэй арга хэмжээг зохион байгуулсан ORP Mongolia Институтийн хамт олонд талархал илэрхийлж, мөн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн баярын мэнд хүргэе!
ORP Mongolia Институт нь БНСУ-ын хүний нөөц, байгууллага хөгжүүлэлтийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, байгууллагын сэтгэл судлаачдаас бүрдсэн судалгааны хүрээлэнгийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар юм.