BCM Business Tour “Салхит” салхин станцад боллоо
16456
post-template-default,single,single-post,postid-16456,single-format-standard,bridge-core-3.1.6,qi-blocks-1.3.1,qodef-gutenberg--no-touch,qodef-qi--no-touch,qi-addons-for-elementor-1.7.6,qode-page-transition-enabled,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1300,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-30.4,qode-theme-bridge,qode_header_in_grid,qode-wpml-enabled,wpb-js-composer js-comp-ver-7.7.2,vc_responsive,elementor-default,elementor-kit-7
 

BCM Business Tour “Салхит” салхин станцад боллоо

BCM Business Tour “Салхит” салхин станцад боллоо

Монголын Бизнесийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “BCM Business Tour” арга хэмжээг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдөр “Салхит” салхин цахилгаан станцад зохион байгууллаа. Тус арга хэмжээнд МБЗ-ийн гишүүн байгууллагуудын 40 гаруй төлөөлөл, Эдийн засаг хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Л.Түвдэндорж нар нээлтийн үг хэллээ. “Клин Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар “Салхит” станцын тухай танилцуулга хийж, зочдын сонирхсон асуултад хариулж, чөлөөт яриа өрнүүлэв.

Арга хэмжээний төгсгөлд зочид “Салхит” ууланд байрлах 31 турбин бүхий станцын бүтээн байгуулалттай газар дээр нь танилцлаа. “Салхит”-ын салхин станцад зочлох бизнес аялалд оролцсон Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж болон Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлье.