“Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Ньюком групп нь “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-тай өнгөрөгч Баасан гарагт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар үзэглэв.

Санамж бичгийн хүрээнд талууд эрдэс баялгийн салбарын эрчим хүчний  хэрэгцээ, шаардлагад тулгуурласан эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, ногоон эрчим хүчний шилжилт рүү чиглэсэн суурь судалгаа, шинжилгээний ажлыг боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор МУУҮА-иас хэрэгжүүлж буй “Future engineers” арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахын  сацуу цаашдын хамтын ажиллагаа нь урт хугацаанд, үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлж байв.