Уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй
16211
post-template-default,single,single-post,postid-16211,single-format-standard,bridge-core-3.1.6,qi-blocks-1.3.4,qodef-gutenberg--no-touch,qodef-qi--no-touch,qi-addons-for-elementor-1.8.1,qode-page-transition-enabled,ajax_fade,page_not_loaded,,qode_grid_1300,footer_responsive_adv,qode-content-sidebar-responsive,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-30.4,qode-theme-bridge,qode_header_in_grid,qode-wpml-enabled,wpb-js-composer js-comp-ver-8.0.1,vc_responsive,elementor-default,elementor-kit-7
 

Уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй

Уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний ирээдүй

Эрнст анд Яанг компанийн Глобал Клинтек Центерийн мэдэгдсэнээр хөгжиж буй улс орнууд, алслагдмал байршилтай, найдвартай эрчим хүчний хангамжгүй газар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад сэргээгдэх эрчим хүч нь үнийн өрсөлдөөнтэй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангаснаар чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн дурджээ.

Эрнст анд Яанг 2022 он гэхэд Ази Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай компаниудын сэргээгдэх эрчим хүчинд хийх хөрөнгө оруулалт нь 1.3 тэрбум ам. Доллар хүрнэ гэж дүгнэжээ. Энэхүү нийтлэлээс тоймлоход:

  • Уул уурхайн салбар нь жил ирэх тусам хөгжиж буй орнуудад шинэ бас алслагдмал бүс газруудад уурхайн үйл ажиллагаа эрхлэх болж байна. Алслагдмал газар нутгуудын онцлог нь ихэвчлэн тэнд эрчим хүчний сүлжээ нь найдвартай цахилгаанаар хангах боломжгүй бас цахилгааны үнэ нь тодорхой бус байдаг хэмээжээ. Ихэнх тохиолдолд сүлжээнээс ирэх цахилгааныг зайлшгүй уурхай дээр нэмэлт цахилгааны эх үүсвэрээр дэмжих шаардлага үүсдэг бөгөөд ихэвчлэн том хэмжээний дизель эх үүсгүүр суурилуулан, дизель түлшнээс ихээхэн хамараалтай болдог. Уурхай нь алс хол байх тусам, сүлжээнээс тусдаа үүсгүүрээр цахилгаан эрчим хүчээ шийдэх шаардлагатай болдог.
  • Найдвартай, өртөг бага цахилгаан эрчим хүчинд холбогдох нь уул уурхайн компаниудын хувьд стратегийн нэн чухал ач холбогдолтой байдаг. Эрчим хүч нь тухайн уурхайн ашигт үйл ажиллагаа цаашлаад оршин тогтнох, үйл ажиллагаа явуулж чадах эсэх гэсэн нэн чухал үүрэг гүйцэтгэдэг.
  • Эдгээр асуудлуудын хариуд, олон улсын уул уурхайн компаниуд эрчим хүчний хэрэглээгээ танасан шинэлэг шийдлүүд болон салбар даяар сэргээгдэх эрчим хүчинд их хэмжээний шууд хөрөнгө оруулалт хийх нь нэмэгдэж байна. Үүн дотор уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг өөрсдөө барих эсвэл худалдан авах, уурхай дээр эсвэл зайнаас сэргээгдэх эрчим хүч худалдан авах гэрээ зурж шийдэж байна.

Source: https://www.ey.com/Publication/vwLUAssets/EY_-_Mining:_the_growing_role_of_renewable_energy/$FILE/EY-mining-the-growing-role-of-renewable-energy.pdf