01 Oct Ньюком группийн салхин цахилгаан станцууд 1.7 сая тонн хүлэмжийн хийг буурууллаа
Ньюком группийн бүтээн байгуулалт болох тус бүр нь 50 МВт-ын хүчин чадалтай “Салхит” болон “Цэций” салхин цахилгаан станцууд байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүч үйлдвэрлэн 2020 оны байдлаар нийт 1.7 сая тонн хүлэмжийн хийг бууруулсан байна.
“Салхит” салхин цахилгаан станц 2013 оноос, “Цэций” салхин цахилгаан станц 2017 оноос тус бүр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлж байгаа бөгөөд Монгол улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах, хүлэмжийн хийг бууруулах, Киотогийн протоколыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа юм.