Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаанд оролцож байна 

“Говийн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд оролцож байна  Ньюком группийн төлөөллүүд бүс нутгийн эдийн засгийн хөгжил, тогтвортой хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Дорноговь аймагт зохион байгуулагдаж буй “Говийн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаанд оролцож байна. Тус хуралдаанд бүс нутгийн хөгжлийн бодлого, түншлэл, ногоон хөгжил, дижитал шилжилт зэрэг тулгамдсан сэдвүүдийг хэлэлцэж, хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр чухал санаачилгуудыг гаргаж буй юм. 

Ньюком групп нь 2007 оноос хойш говийн бүсийн аймгуудад байгаль орчин, нийгэм, эдийн засгийн чиглэлээр өргөн хүрээтэй судалгаа, шинжилгээний ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн билээ. Тус судалгаа, шинжилгээний ажлууд нь говийн бүсийн хөгжлийн дэд бүтцийн боломжууд, ногоон шилжилт, сэргээгдэх эрчим хүчний нөөц болон томоохон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.