Нью-Йорк хотноо болсон “Mongolia Investment Forum 2025”-д оролцлоо

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсад сурталчилах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Mongolia Investment Forum” буюу “Монголын хөрөнгө оруулалтын форум” 2025 оны 4 дүгээр сарын 28,29-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн форумд Монгол Улсын эрчим хүчний салбарыг онцолсон бөгөөд Ньюком группийн Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх “Монгол Улсын эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл танилцуулж, эрчим хүчний салбарт Ньюком группийн хуримтлуулсан туршлага, сорилт, цаашдын боломжуудын талаар хуваалцлаа. Тус форумд нийт зургаан улсын 120 гаруй хөрөнгө оруулагчид оролцсон нь форумын цар хүрээ, ач холбогдол, үнэ цэнийг илтгэж байна. 

Ньюком групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн харилцаа холбоо, иргэний нисэх, эрчим хүч зэрэг стратегийн чухал салбаруудад шинэчлэл, хөгжлийг эх орондоо түүчээлэн эхлүүлж, салбар бүрдээ жишиг тогтоон ажиллаж буй Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани билээ.

 

Стратегийн зөвлөх үйлчилгээний Capital Markets Mongolia (CMM) компаниас энэхүү өндөр ач холбогдолтой олон улсын форумыг амжилттай зохион байгуулж, Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагчидтай холбоход гүүр болж өгсөнд талархал илэрхийлье.