23 Dec Ньюком группийн 2024 оны онцлох 10 ажил
Улиран одож буй 2024 он Монголын тэргүүлэх хөрөнгө оруулалтын компани Ньюком группийн хувьд онцлог томоохон үйл явдлууд тохиосон жил боллоо.
Улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, компанийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах зэрэг чиглэлд олон шинэлэг ажил хийж, хэрэгжүүлснээс “Онцлох 10 ажил”-ыг танилцуулж байна.
- Цөм үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлов
2024 оны гуравдугаар сараас эхлэн ORP институттэй хамтран хэрэгжүүлсэн “Ньюком группийн цөм үнэт зүйлийг тодорхойлох, үнэт зүйлийн тогтолцоог бий болгох” төсөл 2024 оны наймдугаар сард амжилттай дуусаж, компанийн цөм үнэт зүйлсээ шинэчлэн тодорхойлов. Үүнд:
- Итгэлцэл (Trustworthiness)
- Хамтын ажиллагаа (Collaboration)
- Шинэчлэл (Innovation)
- Тогтвортой хөгжил (Sustainability)
Шинэчлэн тодорхойлсон Үнэт зүйлсээ группийн дотоод болон гадаад бодлоготой уялдуулан амжилттай хэрэгжүүлж байна.
- Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн №01 зөвшөөрөл авав
“Монголиан смарт дрон деливери” ХХК нь иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд заагдсан бүх шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж, “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” бүхий №01 дугаартай гэрчилгээг хүлээн авлаа.
Энэхүү гэрчилгээг хүлээн авснаар тус компани нь Монгол Улсад хүнгүй агаарын хөлгөөр буюу дроноор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан анхны байгууллага болов.
- Ньюком Проперти ХХК-ийн 20 жилийн ой тохиов
Хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ хүргэгч Ньюком Проперти ХХК үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиов.
Тус компанийн хамт олон гадны томоохон байгууллага, объект, үл хөдлөх хөрөнгийн менежментийн болон түрээсийн иж бүрэн цогц үйлчилгээг явуулж байна.
- Цэгц ХХК-ийн 20 жилийн ой тохиов
Цэгц ХХК-ийн үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиов. 2004 оны тавдугаар сарын 17-ны өдөр Ньюсек ХХК нэртэйгээр анх байгуулагдаж, биет болон камерын хяналтын үйлчилгээг хүргэж эхэлсэн түүхтэй.
2014 оноос биет харуул хамгаалалтын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.
- Ньюком Проперти ХХК цэвэрлэгээ үйлчилгээндээ робот ашиглаж эхлэв
Ньюком Проперти ХХК нь томоохон оффис, албан байгууллагуудад цэвэрлэгээ үйлчилгээг автоматаар, хүний оролцоогүй гүйцэтгэх роботуудыг ашиглаж эхэллээ.
Хөрөнгийн менежментийн үйлчилгээний анхдагч компаниудын нэг, мэргэжлийн цэвэрлэгээ үйлчилгээ, барилга ашиглалтын үйлчилгээг хүргэдэг Ньюком Проперти ХХК нь хөдөлмөр хөнгөвчлөн, хүний нөөцийн дутагдлыг нөхөх зорилгоор БНХАУ-ын “Гаусиум Роботикс” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болов.
- “Бид хамтдаа” хандивын аянд нэгдэв
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон гишүүн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Бид хамтдаа” малчдад туслах хандивын аянд нэгдэн 55,492,000 төгрөгийг хандивлав.
Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын гамшигт өртсөн малчдадаа туслах зорилгоор зохион байгуулсан тус аянд Ньюком групп болон охин компаниуд хамтран нэгдлээ.
- “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 7 дахь жилдээ хэрэгжсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 14-р хороо Түргэний гол дагуу байрлах ногоон хэрэм зурвасын “Түргэний цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Энэ жил Ньюком группийн охин компаниуд болох Ньюком Проперти ХХК, Цэгц ХХК үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож буй бөгөөд ойн хүрээнд группийн компаниудаараа нийлэн өөрсдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах ажлын эхлэлийг тавьсан нь чухал үйл явдал байв.
- Ньюком группийн спортын наадам болов
“Ньюком проперти”, “Цэгц” компаниудын үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Ньюком группийн спортын наадмыг зохион байгуулав.
Группийн шилдэг 240 орчим тамирчин боулинг, снукер биллиард, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн зургаан төрөлд оюун ухаан, хурд, хүч чадлаа сорин өрсөлдсөж, багийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Клин Энержи ХХК, хоёрдугаар байрт Ньюком ХХК, гуравдугаар байрт Клин Энержи Ази ХХК-ийн баг тус тус шалгарлаа.
- Дотоодын нэр хүндтэй форум, арга хэмжээ
- Монгол Улсын Засгийн Газраас Монголын эдийн засгийн форум ТББ-тай хамтран зохион байгуулсан “Бүсчилсэн эдийн засгийн форум”-ын Говийн салбар хуралдаанд Гүйцэтгэх захирал Б.Баатармөнх панелистаар оролцож, сэргээгдэх эрчим хүчний талаар байр сууриа хуваалцав.
- НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн уулзалтад Б.Баатармөнх захирал оролцож, хүлэмжийн хийн хийн ялгарлыг бууруулж, 2050 он гэхэд энэ үзүүлэлтийг тэг болгох зорилт тавин ажиллаж байгаагаа онцлов.
- ORP Mongolia институтээс зохион байгуулсан “ORP HR Conference-2024” арга хэмжээнд Ньюком группийн төлөөллүүд оролцсон бөгөөд Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Одонтуяа “Бизнесийн үйл ажиллагаанд цөм үнэт зүйлсийг шингээх нь” сэдвээр илтгэл танилцуулж, мөн хэлэлцүүлэгт панелистаар оролцов.
- Монгол Улсын бизнесүүдийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилготой “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” арга хэмжээнд Хөрөнгө оруулалт хариуцсан захирал О.Оч панелистаар уригдан оролцов.
- Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан “Шуудангийн салбарын зохицуулалт-2024” зөвлөгөөнд Технологи хариуцсан захирал М.Отгонпүрэв оролцож, дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх төслийнхөө талаар илтгэл танилцуулав.
- Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ), МҮХАҮТ хамтран зохион байгуулсан “Ногоон эдийн засаг, ногоон бизнес-Эрчим хүчний шилжилт” хэлэлцүүлэгт Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг оролцож, ногоон эдийн засгийн хөгжил, эрчим хүчний шилжилтийн талаарх санал бодлоо хуваалцав.
- Олон улсын форум, арга хэмжээ:
- БНСУ-ын Сөүл хотноо болсон “Нүүрстөрөгчийн Зорилтын Гуравдугаар Форум”-д Ньюком группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг оролцож, Монгол Улсын нүүрстөрөгч, тогтвортой хөгжлийн зорилт болон эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний үүрэг оролцоог танилцуулав.
- Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу-Даби хотноо болсон “Дэлхийн ирээдүйн эрчим хүчний чуулган”-д Д.Ганхуяг захирал оролцож, АНЭУ-ын томоохон төрийн өмчит компанийн төлөөллүүдтэй уулзав. Түүнчлэн “Dii Desert Energy” холбооноос зохион байгуулсан Шинэ эрчим хүчний хөрөнгө оруулагчдын чуулганд мөн оролцлоо.
- Армен Улсын Ереван хотод болсон Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны жил тутмын хуралд группийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн захирал Д.Ганхуяг оролцож, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай уулзан цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
- Нидерланд улсын Роттердам хотноо болсон 2,000 гаруй аж ахуйн нэгж, төрийн байгууллагын төлөөллүүд, устөрөгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй компаниуд албан ёсоор оролцсон “Дэлхийн устөрөгчийн форум”-д Ньюком группийн төлөөллүүд оролцов.
- БНХАУ-д 9 дэх жилдээ зохион байгуулагдсан “Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн хурал, үзэсгэлэн” (New Energy Industry Conference) арга хэмжээнд Ньюком группийн төлөөлөл оролцлоо. Тус үзэсгэлэн, арга хэмжээнд БНХАУ-д эрчим хүчний асуудал хариуцан ажиллаж байсан үе үеийн дарга нар болон 8,000 гаруй гишүүн байгууллагын ажилтан, сэргээгдэх эрчим хүчний бүхий л тоног төхөөрөмж болон уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан машин үйлдвэрлэгч 1,400 гаруй компаниудын төлөөллүүд оролцжээ.
- Монгол Улсын бизнесүүдийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилготой “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” арга хэмжээнд Хөрөнгө оруулалт хариуцсан захирал О.Оч панелистаар уригдан оролцов.
- Япон улсын Тохио хотноо болсон инноваци, технологийн “Japan summit 2024” арга хэмжээний “𝐔𝐧𝐥𝐨𝐜𝐤𝐢𝐧𝐠 𝐭𝐡𝐞 𝐏𝐨𝐭𝐞𝐧𝐭𝐢𝐚𝐥 𝐨𝐟 𝐒𝐚𝐧𝐝𝐛𝐨𝐱-𝐃𝐫𝐢𝐯𝐞𝐧 𝐎𝐩𝐞𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐁𝐞𝐭𝐰𝐞𝐞𝐧 𝐉𝐚𝐩𝐚𝐧 𝐚𝐧𝐝 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚” сэдэвт хэлэлцүүлэгт Ньюком группийн Технологи хариуцсан захирал М.Отгонпүрэв панелистаар оролцов. Мөн Plug and Play, JICA, JETRO-гоос хамтран зохион байгуулсан “𝐃𝐞𝐞𝐩 𝐃𝐢𝐯𝐢𝐧𝐠 𝐢𝐧𝐭𝐨 𝐁𝐮𝐬𝐢𝐧𝐞𝐬𝐬 𝐂𝐡𝐚𝐥𝐥𝐞𝐧𝐠𝐞𝐬 𝐢𝐧 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй дроноор цус тээвэрлэх төслийнхөө талаар танилцуулав.
2024 оны үнэ цэн, ололт амжилт, шинэчлэл, хөгжлийг хамтдаа бүтээлцсэн эрхэм ажилтнууд, үүсгэн байгуулагчид болон хамтрагчид, итгэлт түншүүд та бүхэндээ баярлалаа!