
08 Nov “Japan summit 2024” арга хэмжээнд оролцлоо
Япон улсын Тохио хотноо 2024 оны 10 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд болсон инноваци, технологийн “Japan summit 2024” арга хэмжээний “𝐔𝐧𝐥𝐨𝐜𝐤𝐢𝐧𝐠 𝐭𝐡𝐞 𝐏𝐨𝐭𝐞𝐧𝐭𝐢𝐚𝐥 𝐨𝐟 𝐒𝐚𝐧𝐝𝐛𝐨𝐱-𝐃𝐫𝐢𝐯𝐞𝐧 𝐎𝐩𝐞𝐧 𝐈𝐧𝐧𝐨𝐯𝐚𝐭𝐢𝐨𝐧 𝐁𝐞𝐭𝐰𝐞𝐞𝐧 𝐉𝐚𝐩𝐚𝐧 𝐚𝐧𝐝 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚” сэдэвт хэлэлцүүлэгт Ньюком группийн Технологи хариуцсан захирал М.Отгонпүрэв панелистаар оролцлоо.
Мөн 10 дугаар сарын 31-нд Plug and Play, JICA, JETRO-гоос хамтран зохион байгуулсан Монгол-Японы стартап компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой арга хэмжээний “𝐃𝐞𝐞𝐩 𝐃𝐢𝐯𝐢𝐧𝐠 𝐢𝐧𝐭𝐨 𝐁𝐮𝐬𝐢𝐧𝐞𝐬𝐬 𝐂𝐡𝐚𝐥𝐥𝐞𝐧𝐠𝐞𝐬 𝐢𝐧 𝐌𝐨𝐧𝐠𝐨𝐥𝐢𝐚” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй дроноор цус тээвэрлэх төслийнхөө талаар танилцууллаа.