Ньюком группийн спортын наадам боллоо

“Ньюком проперти”, “Цэгц” компаниудын үүсгэн байгуулагдсаны  20  жилийн ойг тохиолдуулан “Ньюком группийн спортын наадам”-г 2024 оны 10-р сарын 12-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн спортын наадамд группийн шилдэг 240 орчим тамирчин боулинг, снукер биллиард, дартс, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн спортын зургаан төрлөөр өөрсдийн оюун ухаан, хурд, хүч чадлыг уралдуулан өрсөлдөв.

Тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Клин Энержи ХХК, хоёрдугаар байрт Ньюком ХХК, гуравдугаар байрт Клин Энержи Ази ХХК-ийн баг шалгарлаа. 
Багийн болон ганцаарчилсан төрлүүдэд шилдгээр шалгарч, байр эзэлсэн баг, тамирчиддаа баяр хүргэе.

Спортын наадамдаа идэвхтэй оролцсон спортлог Ньюкомчууддаа баярлалаа!