Ньюком группийн Гүйцэтгэх захирлаар Б.Баатармөнх томилогдлоо

Ньюком группийн Гүйцэтгэх захирлаар Б.Баатармөнх томилогдлоо

Ньюком группийн Гүйцэтгэх захирлаар 2022 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Болдбаатарын Баатармөнх томилогдлоо.  

Б.Баатармөнх нь АНУ-ын Мичиган муж дахь баруун Мичиганы их сургуулийг мэргэжлийн нисгэгчээр бакалалавр зэрэгтэй төгссөн. Дараа нь тус сургуульдаа Бизнесийн удирдлагын магистрын зэргээ хамгаалсан юм.

Б. Баатармөнх нь олон улсын иргэний агаарын тээврийн салбарт тэр дундаа АНУ, Австрали, Япон, Сингапур зэрэг улсуудыг тэргүүлэх авиа компаниудад нисгэгч хийж байснаас гадна АНУ-ын Мичиганы их сургуульд нисгэгч, багшаар ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт гадаадын дэвшилтэд технологи, стандартыг нутагшуулах суурь нөхцөлийг хангаж өгсөн үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компанид онгоцны нисгэгч, Нислэгийн үйл ажиллагаа хариуцсан газрын захирлаар дөрвөн жил ажиллаж, өөрийн мэргэжлийн ур чадвар, хувь нэмрийг оруулсан юм.

Ньюком группийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, ажилтнууд болон харилцагч түншүүдийн нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Баатармөнхөд ажлын өндөр амжилт хүсье.

Tags: