“Бид хамтдаа” хандивын аянд Ньюком групп нэгдлээ

“Бид хамтдаа” хандивын аянд Ньюком групп нэгдлээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон гишүүн байгууллагуудын хамтран зохион байгуулсан “Бид хамтдаа” малчдад туслах хандивын аянд Ньюком групп нэгдэж 55,492,000 төгрөгийг хандивлалаа.

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын гамшигт өртсөн малчдадаа туслах зорилгоор зохион байгуулсан тус аянд Ньюком групп болон охин компаниуд ийнхүү хамтран нэгдлээ. Олон хүний чин сэтгэлийн хандив, малчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд учирсан гамшгийг эрсдэл, хорогдол багатай даван туулна гэдэгт итгэлтэй байна.