ТОВЧХОН:

НМС ХХК Сайншанд Салхин Парк төслийн 25-н ширхэг салхин сэнсний суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж дуусгалаа. Азийн бүсийн Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хандлага форум МЭДЭЭ ЦЭЦИЙ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН НЭЭЛТ “ЦЭЦИЙ” САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ 2016 ОНЫ “АЗИЙН САЛХИН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛДЭГ ХЭЛЦЭЛ”-ЭЭР ШАЛГАРЛАА Цэций салхин цахилгаан станцыг барьж байгуулах төсөл Ньюком Групп БНСУ-ын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци (КЕПКО) болон Японы Софтбанк Групптэй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах Санамж Бичигт гарын үсэг зурлаа Clean Energy Asia is hiring experienced staff interested in renewable energy projects Ньюком компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Нямжавын Энхболдыг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томиллоо ДЦС-5 Төслийн Концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж буй байгууллагуудтай Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурав
МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ


Изинис Эйрвэйз ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани билээ. Харамсалтай нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл, компанийн санхүүгийн байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна.


Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж байсан зорчигчид, хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.


Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллагсдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь нислэгийн аюулгүй байдлыг хангахын төлөө чармайн ажиллаж ирсэн боловч цаашид хэвийн ажиллах санхүүгийн боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсонд олон жил эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олон болон зорчигчдоосоо уучлалт хүсье.

 

Изинис Эйрвэйз ХХК
2014 оны 05 сарын 22 өдөр



Изинис Эйрвэйс ХХК-аас нислэгийн тийз худалдан авсан зорчигчдын анхааралд:


Компанийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор борлогдсон тийзийн төлбөрийг зохих журмын дагуу худалдан авсан тухайн борлуулалтын цэгт бүх хэрэглэгчдэд ямар нэгэн хүндрэлгүйгээр бүрэн буцаан төлөх болно. Мөн “Аэромонголиа” “Хүннү Эйр” компаниудтай “Изинис Эйрвэйс” ХХК-ний борлогдсон тийзийг шилжүүлэн үйлчлэхээр урьдчилан тохирсон болно. Энэхүү тийз шилжүүлэх талаарх тодорхой мэдээллийг дахин мэдээлэх болно.



Лавлагаа авах утас: 75753232
Хаяг: Сөүлийн гудамж -21, “Изинис Эйрвэйз” компанийн борлуулалтын төв.