Мазаалайд тэжээл бэлэглэжээ

Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас мазаалай ичээнээсээ гардаг. Харин энэ үедээ хоол тэжээлээр дутагддаг. Тиймээс “Ньюком” компани таван сая төгрөгийн хорголжин тэжээл бэлтгэн, мазаалайн бэлчээр нутгийн 15 цэгт байрлуулжээ. Мөн мазаалайн зураг дарах, хөдөлгөөн мэдэрдэг аппарат зэргийг суурилуулсан байна.


Дархан цаазат амьтны тоонд багтсан мазаалай нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг дэвсгэр дэх Баянтооройн тосгонд байрлах Их говийн дархан цаазат газрын хамгаалалтад байдаг бөгөөд 30-50 орчим тооны мазаалай байдаг аж.

 

Зууны Мэдээ сонин 2012.03.27